Epson принтерийн хорны түгжээ гаргагч

2010-05-21 15:24

Epson принтерийн хорны түгжээ гаргагч


Та Epson принтертэй юу? Энэ бол фото болон өнгөт хуудас хэвлэдэг байгууллага, айл болгонд л байдаг принтер дээ. Өнгөт хэвлэлдээ тун дажгүй нэр хүндтэй, гайгүй ч хэвлэдэг принтер юм.
Түүнд нэг төвөг байдаг нь Premium Ink гэсэн технологи юм. Өөрөөр хэлбэл хор нь дууслаа гэхэд заавал оригиналь хор авах шаардлагатай болдог бөгөөд үүнийг нь мэдэрдэг тусгай технологи байдаг. Харин бид сүүлийн жилүүдэд танктай хор авдаг болсон шүү дээ. Ингэснээр үнэтэй толгойнд илүү мөнгө зарах шаардлагагүй болсон бөгөөд танкандаа задгай хор хийгээд байхад л асуудал шийдэгддэг шүү дээ. Ёстой амар.
Гэвч бас 1 бэрхшээл гараад ирдэг. Epson принтер нь өөртөө тоолууртай байдаг бөгөөд уг тоолуур нь дуусчихаар хичнээн хортой байсан ч хэвлэхээ больчихдог. Өөрөөр хэлбэл хулхи хор үйлдвэрлэгчидтэй л тэмцэж байгаа хэлбэр юм даа. Даанч харамсалтай нь монголд ямар тэр үнэтэй ориг хорыг нь байнга аваад байж чадах биш. Задгай хор аваад танкандаа хийдэг шүү дээ. Гэвч нөгөө тоолуур нь дуусчихдаг. Тэрийг хор цэнэглэгч газруудад очоод шаггүй өндөр үнээр Reset хийлгэх буюу Нойллуулж болдог.

Гэвч үүнийг та өөрөө хийж чадна. Үүнийг SSC Service Utility гэдэг програм хангалттай хийж чаддаг. Зөвхөн хорын Тэглэх байтугай илүү олон үйлдэл хийж чадна.
Epson принтер дээр дараах зүйлсийг хийж чадна.
Epson Stylus маягийн ихэнх принтертэй ажиллана.
Тусгай нэмэлт маягаар суусан бүхий л төхөөрөмжүүдийг Reset хийх Дахин бичиж чадна.
Дотоод тоолуурыг Хөлдөөж чадна. Гацаана гэсэн үг.
Хоосон болон бусад бүх хоруудын тоолуурыг тэглэж чадна.
Өнгө болгоноор салгаж Цэвэрлэх, Толгой тааруулах үйлчилгээг хийнэ. Ёстой гайхалтай үйлчилгээ!!
Стандарт цэвэрлэх үйлчилгээ хангалттай гоё болгож чадахгүй байвал Powerful буюу Хүч нэмэгдүүлсэн Цэвэрлэх үйлчилгээ бас бий. Энэ нь таарч өгөхгүй байгаа толгойг хүчээр тааруулдаг.
Танктай хоруудыг дэмжинэ.
Хамгаалагдсан тоолуурыг ч гэсэн Тэглэж дөнгөнө.
Бараг 100 гаруй төрлийн загварын Epson принтертэй ажиллана.
Ер нь бол та Epson принтертэй л бол энэ програм танд хэзээ нэгэн цагт заавал хэрэг болно. Өнгөт принтертэй зөв, эвтэйхэн харьцахгүй бол мөнгөний дайсан гэдгийг санаарай. Хөдлөх тоолонд л мөнгө урсаад байдаг. Ядаж байхад цэвэрлэх үйлдлийг олон хийхэд л хор маш их хэрэглэчихдэг юм.

Энэ програм нь Windows 95/98/ME/2K2/XP үйлдлийн системүүд дээр LPT болон USB холболтуудыг дэмжинэ.
Анхаар!
Хэрвээ таны Epson хор оригиналь бөгөөд баталгаат хугацаатай бол энэ програмыг хэрэглэснээр уг баталгаа байхгүй болно!
Програм нь албан ёсны бус бөгөөд хэрэглэгчид өөрсдөө зохиосон гэдгийг сануулъя. Энэ үүднээс принтерийн хорыг санамсаргүй байдлаар гэмтээх магадлалтай. Хариуцлагаа та өөрөө л үүрнэ.
Ажиллуулах товч заавар
SSC програмаа татаж аваад суулгана. Configuration руу ороорой.
Өөрийн принтерийн загвараа сонгоорой.
Програмаа хааж болно. Ингэхэд дэлгэцийн Tray Icon дээр програмын Icon нэмэгдэнэ.
Түүн дээр хулганын солгой товч дарж цэс гаргаарай.
Хүссэн үйлчилгээгээ авч болно. Жишээ нь Protection Counter руу орж Reset protection counter хийж болох юм.
Дахин анхааруулахад таны принтер хэвийн ажиллаж байгаа бол эдгээр үйлчилгээнүүдийг хамаагүй өгөх хэрэггүй. Тэр тусмаа Powerful Cleaning зэрэг үйлчилгээнүүд нь хор их хэрэглэдэг бөгөөд хэд хэд өгчихвөл хор асгарах, толгойгоо бохирдуулах аюултай.
Харин хор цэнэглэсний дараа Head Cleaning, Alignment үйлчилгээнүүдийг зааврын дагуу хүлээцтэй өгөх нь зүйтэй. Ингэснээр таны хэвлэх зүйл тод, сайхан гарах болно.

Та танктай хор бүхий Epson принтерийг харж байна. Энэ нь 4 хортой хуучны загвар бөгөөд одоо үед 6 танкны сав бүхий хортой принтерүүд ашиглагддаг болжээ. Та нэмэлт мөнгө зараад ийм танк авч принтертээ залгаарай.

Татаж авах [File.mn] илүү найдвартай

Бусад хүмүүс ингэж хэлэв.. (8)
Энэ сэтгэгдлүүдийн Feed RSS
...
бичсэн unhruush , 2010-04-03-ны 11 цагт бичигдсэн.
extract hiihed aldaa zaagaad bhiin ho ene yostooi heregtei programm daa
...
 
Магадгүй таныг татаж байхад алдаа гарч тасраад байгаа юм болов уу даа.
...
бичсэн MUnhnar , 2010-04-06-ны 11 цагт бичигдсэн.
Mini printer epson me 200 gedeg ym epson style ni cx2900,cx4080 ene pro deer edgeer style ni bhgui bna uur nemelt suulgadag ym bolow uu
...
 , 2010-04-06-ны 12 цагт бичигдсэн.
Хэрвээ таны принтерийн загвар байхгүй бол ойролцоо загвар сонгоод үз. Тэгээд болохгүй бол өөр арга байхгүй.
...
бичсэн ayama , 2010-04-06-ны 12 цагт бичигдсэн.
Наадах чинь маш хэрэгтэй зүйл байна. Гэвч миний принтер SAMSUNG ML 2551N. Chip нь дуусчихаад ерөөсөө олдохгүй байна. Ийм принтерийн chip-ийг тэглэх арга байна уу.
...
бичсэн batduk , 2010-04-22-ны 14 цагт бичигдсэн.
jishee n tooluur tegleh zaavar ch yum uu
...
 , 2010-05-03-ны 09 цагт бичигдсэн.
Тоолуур тэглэх заавар нь яг дээр байх юм. Ажиллуулах товч зааврыг харвал Reset Counter гэж байнаа даа. Тэр чинь тэглэх үйлдэл шүү дээ.

Ангилал : http://megabyte.miniih.com/index.php/home/category/3 | Нийтэлсэн : 3apaa | Уншсан (6830) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

  1. bbb :
    2011-03-09 13:30

    samsung ml1660-iin counter 0loh heregtei bn aaa tuslaaach

  2. Doo :
    2010-12-16 12:05

    samsung ML-1660 iin tooluur teglegch olood uguuchee guij bn

  3. Doo :
    2010-12-16 11:57

    samsung ML-1660 iin tooluur teglegch olood uguuchee guij bn

  4. Шүүмжлэгч Taboo :
    2010-10-09 11:18

    Ямар тэнэг нь энэ file.mn-дээр тавьж, ямар тэнэг нь энд мөнгө төлж татдаг байнаа. Эндээс үнэгүй татаарай хүмүүсээ. Хэмнэлээ чи хүний юм хулгайлж тавичихаад бусдад үнэтэй тараадаг чи ч муу админ байна даа. Тэгээд бас сэтгэгдэлтэй нь хамт оруулчих юмаа. http://www.kt.mn/nuur/kt-tuslax-bulanguud/failyn-san/2921-epson-printeriin-xorny-tugjee-gargagch.html

  5. taiwan :
    2010-07-23 10:51

    bi epson 390 heregledeg... ink cartridges cannot be recognized....... make sure ink cartridges are correctly installed......... iim bichig garj ireed baih ym... yah we tuslaach.... anh udaa tanaa site-d handaj bn. yaraltai tuslaachee

  6. taiwan :
    2010-07-23 10:43

    bi epson 390 heregledeg... ink cartridges cannot be recognized....... make sure ink cartridges are correctly installed......... iim bichig garj ireed baih ym... yah we tuslaach.... anh udaa tanaa site-d handaj bn. yaraltai tuslaachee

  7. tracer :
    2010-06-12 21:27

    printeree songood programaa haagaad tray igon deer icon garch irne gesen garj irehgui bna yahiin boloo heleed ogooch ??????

  8. byambaa :
    2010-06-08 17:49

    тэгээд яг хаанаас татаж авах юм бэ би ердөө олохгүй юм

  9. hemel :
    2010-05-28 14:54

    Uuchlaarai adminaa deed tolgoi dahi banner aa zasaachee. Tanii site bidnii hemel gesen baih yum Ug ni hemnel geed zaschihaach erteedees hoish zasah ni geed anzaaraad bsan chine zasahgui yum aa

  10. 132och :
    2010-05-23 17:52

    4.34 geed garsan sh dee gehdee suuliin uyiin zarim epsond taarahgui ee

Сэтгэгдэлийн тоо : 31 Сэтгэгдэлийн хуудас‹ First <  1 2 3 4 > 

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.
Сэтгэгдэл